Нийтлэл гаргасан: Хугацаа | | Үзсэн тоо | Сэтгэгдэл |
Article information
  • Үзсэн: 7859
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 11-11-2016, 11:12
11-11-2016, 11:12

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН "СПОРТЫН ИХ НААДАМ" АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Category: ---

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН "СПОРТЫН ИХ НААДАМ"
АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
      Прокурорын байгууллагаас уламжлал болгон 2 жилд нэг удаа зохион байгуулдаг "Спортын их нааадам"-ын арга хэмжээ энэ оны 10-р сарын 24-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт спортын 8 төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Аймаг, Сумдундын прокурорын газруудын 8 бүсээс шалгарсан шилдэгийн шилдэг 310 тамирчин 4 өдрийн турш  өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан юм.
 
Article information
  • Үзсэн: 1324
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 16-12-2015, 14:43
16-12-2015, 14:43

2016 оны шинэ жилийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Category: ---

Завхан аймгийн прокурорын газраас 2016 оны шинэ жилийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах "Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн гар бөмбөгийн тэмцээнийг прокурор, ажилчид тэдний гэр бүлийнхэнийг хамруулж зохион байгуулсан нь илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Мөн аймгийн прокурорын нэрэмжит 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, прокурор, ажилчид болон тэдний гэр бүлийнхэн нэг оройг спортоор хичээллэн, эрүүл мэнддээ анхаарсан сайхан үйл ажиллага болсон байна.

Мөн тэмцээний үеэр тус байгууллагын жижүүр Б.Адилбишийн олон жил спортоор хичээллэсэн хөдөлмөрийг нь үнэлж "Олимпийн хорооны алтан медал”аар шагнасан байна.

Article information
  • Үзсэн: 236216
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 3-12-2015, 10:55
3-12-2015, 10:55

Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын “Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Category: Site News

     Завхан аймгийн прокурорын газраас Ерөнхий боловсролын "Жавхлант” цогцолбор сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгаж, шалгалтын мөрөөр прокурорын мэдэгдэл бичиж, ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудад сургалт зохион байгуулан ажилласан байна.

     Сургалтанд нийт 98 хүнийг хамруулан Прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын үйл ажиллагааны талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар сургалтууд орж, гарын авлага, санамж, зөвлөмж тарааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулжээ.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Article information
  • Үзсэн: 809
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 2-12-2015, 19:14
2-12-2015, 19:14

УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Category: Site News

   Завхан аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын газрын "Эрүүл ахуйн улсын байцаагч нарын Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэх”-ийг 2015 оны 10 дугаар 30-ны өдрийн байдлаар шалгажээ.

Шалгалтанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн улсын байцаагч нарын 29 захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад 4 аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000 төгрөгнөөс 150.000 төгрөг хүртэл нийт 430.000 төгрөгийн, 25 иргэнийг 8.000 төгрөгнөөс 25.000 төгрөг хүртэл нийт 434.000 төгрөгийн торгуулийг шийтгэврийн хуудсаар оногдуулсан ба Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар нь  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж хэвшсэн бөгөөд зөрчил гаргагч этгээдэд хуульд заасан эрхийг нь тайлбарлан өгч, зөрчлийн тухай тэмдэглэлд өөрсдөөр нь тайлбар бичүүлж гарын үсэг зуруулсан байна. 

 

     Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалуудыг нэг бүрчлэн хянаж, түүвэр тэмдэглэл хөтлөх, шалгалтын дүнг прокурор, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр нь засуулж ажилласан байна.

                                     ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 


Article information
  • Үзсэн: 4030
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 8-06-2015, 10:56
Зассан: prokuroradmin
8-06-2015, 10:56

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Category: Site News

        Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг-ийг 2015 оны 05 сарын 29-ны өдөр Завхан аймгийн Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл сумдыг хамруулан Их-Уул суманд зохион байгуулан ажиллалаа.

Article information
  • Үзсэн: 542
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 29-05-2015, 09:57
29-05-2015, 09:57

Завхан аймгийн Прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шинжилгээний албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Category: Site News

 

       Завхан аймгийн Прокурорын газар нь Улсын Ерөнхий Прокурорын 32 дугаартай тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөн аргачилсан заавар”-т заасны дагуу Хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагатай хийх нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.

Уг зөвлөгөөнд Аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтанууд, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нар оролцсон байна.


 

Article information
  • Үзсэн: 944
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 17-04-2015, 16:38
17-04-2015, 16:38

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Category: ---

        Завхан аймгийн прокурор Н.Доржсүрэн, хяналтын прокурор Ч.Алтансүх нар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт мэдээллийг иргэдээс хүлээн авах, зарим асуудалд мэдээлэл өгөх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тус аймгийн урд чиглэлийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудын ард иргэдтэй уулзаж Прокурорын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, 2014 оны аймгийн болон тухайн сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн талаар болон шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, үзэл баримтлал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах талаар мэдээлэл хийж, боршур материал иргэдэд тарааж ажиллажээ.



Article information
  • Үзсэн: 566
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 17-04-2015, 16:18
17-04-2015, 16:18

Завхан аймаг дахь Политехникийн коллежид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалгалаа

Category: ---

       Завхан аймгийн прокурорын газрын 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан аймаг дахь Политехникийн коллежид 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийг шалган танилцаад, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин давтан гаргахгүй байх талаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгох тухай мэдэгдэл бичиж хүргүүллээ.

 
Article information
  • Үзсэн: 707
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 31-03-2015, 11:24
31-03-2015, 11:24

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Тамгын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлын хураангуй тайлан

Category: ---

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД 2010 ОНЫ 5 ДУГААР САРААС 2015 ОНЫ 2 ДУГААР САРЫН 15-НЫ ХООРОНД ТАМГЫН ГАЗРААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ХУРААНГУЙ ТАЙЛАН

Удирдлага зохион байгуулалт прокурор, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр:

Прокурорын ажлын ачааллыг багасгах зорилгоор прокурорын орон тоог 41, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны орон тоог 150-иар тус тус нэмэгдүүлсэн.


Article information
  • Үзсэн: 724
  • Нэмсэн: zulaa
  • Огноо: 16-03-2015, 10:59
16-03-2015, 10:59

АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СПОРТЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Category: ---

       Зэвсэгт хүчний 94 жилийн ой монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг марш тактик болон спортын уралдаан тэмцээнүүдийг аймгийн Прокурорын газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.


Previous Next