ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 02   дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор хуучин Хантайшир аймгийн татан буулгаж, Завхан аймгийг байгуулж, Завхан аймгийн түр хорооны дарга Дашням, аймгийн прокуророор Гэмпилийн Даншийцоодол нар томилогдсон байна.

БНМАУ-ын Засгийн газрын энэ тогтоолыг биелүүлэхээр 1931 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Хувьсгалын түр хороо анхдугаар хурлаа хийж, Хантайшир аймгийн Яам ба Шүүн таслах газруудыг татан буулгаж, шинэ аймгийн зохион байгуулалтын Түр хороо ба Шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай хэлэлцсэн байна.

Завхан аймгийн Прокурорын газрыг 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулахаар шийдвэрлэсэн ба жинхэнэ прокурор, мөрдөн байцаагч гэсэн орон тоотойгоор 36 сум, 280 гаруй багийг харъяалан хяналтын ажиллагаагаа эхэлж, 1931 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анх удаагаа эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Завхан аймаг нь хойд хэсгээрээ Оросын холбооны Тува улстай, баруун хэсгээрээ Увс, Ховд, өмнөд хэсгээрээ Баянхонгор, Говь-Алтай, зүүн хэсгээрээ Архангай, Хөвсгөл аймгуудтай тус тус хил залгадаг ба аймгийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсгээсээ хойд зах хүртэл 615 км, баруунаас зүүн зах хүртэл 520 км зайтай, 82.5 мянган км2 нутагтай засаг захиргааны 24 сум, 113 багтай, аймгийн төвөөс хамгийн ойрхон сум 32 км, хамгийн алслагдсан сум 312 км зайд байрлаж байна.

Тус аймгийн Тосонцэнгэл суманд Сум дундын прокурорын газартай бөгөөд шүүхийн харъяаллыг дагаж Асгат, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдыг 2008 оны 10 дугаар сараас эхлэн харъяалан ажиллаж байна.

Одоо аймгийн прокурорын газар нь Аймгийн прокурор, Орлогч прокурор, Туслах прокурор, тамгын хэлтсийн дарга, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсанхяналтын прокурор, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор 5, прокурорын туслах ажилтан 3, даргын туслах-архивч, программист, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, жижүүр гэсэн 9 прокурор, 12 захиргаа, үйлчилгээний ажилтан, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газар нь Ахлах прокурор, хяналтын прокурор 2, нягтлан бодогч, жолооч, үйлчлэгч, жижүүр-3 гэсэн 3 прокурор, 8 ажилтан, нийт 12 прокурор, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.