Мэндчилгээ

 
        Эрхэм танд Завхан аймгийн прокурорын газрын үйл ажиллагааг танилцуулан мэндчилж байгаадаа баяртай байна. Хуулчид бид тэр дундаа прокурор хүн, бие даасан өндөр ухамсар, эх орон эгэл түмнээ гэсэн элэг зүрхтэй байж өндөр дээд боловсролоос илүүтэй хүн чанар мөс, ясаараа онцгойлон шалгарч ард түмнээ хүн ёсоор хайрлах ёстой юм. Бид хуульд заасан үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн тэр тусмаа Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байх, хуулийн нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна. Прокурорын байгууллагад хандан иргэд байгууллагаас гаргасан бүхий л хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. 

 

 

Танд болон таны гэр бүлд ажлын амжилт хамгийн

сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.